ЭМЯ: Коронавирусийн "Мю" хувилбар халдварлах чадвар өндөр гэхдээ аюултай гэх түвшин тогтоогдоогүй

ЭМЯ: Коронавирусийн "Мю" хувилбар халдварлах чадвар өндөр гэхдээ аюултай гэх түвшин тогтоогдоогүй

ЭМЯ-аас долоо хоног бүрийн баасан гарагт коронавирусийн халдварын нөхцөл, байдлыг нэгтгэж мэдээлэл хийдэг. 

Үүнтэй холбогдуулан "Сүүлийн долоо хоногт коронавирусийн хэмжээ улсын хэмжээнд огцом нэмэгдэж, 3000-аас дээш тохиодол бүртгэгдэж байна. Маш өндөр хувьтай болсон. Нийт тохиолдолын 73 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдэж байгаа юм. Дельта хувилбарын тандалт хийгдэж байгаа. Сүүлийн долоо хоногт 35 хувьд нь дельта илэрч байна. Илэрч байгаа шинж тэмдэг голцуу толгой өвдөх, хуурай ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх, амт үнэр алдах байгаа.  Сүүлийн 0-17 насны хүүхдийн дундах өчвлөл нь 70.4 хувь нь Улаанбаатарт илэрсэн. 

Дэлхий нийтэд гараад байгаа коронавирусийн шинэ хувилбар болох "Мю" нь дэлхийн 43 оронд тархсан. Аюултай гэх түвшин тогтоогдоогүй, судалж байгаа. Үүний хувьд халдварлах чадвар өндөр, вакцин болоод эм нөлөөлөхгүй байх хандлагатай байгаа" гэв.