Амралтын газраас гараад сураггүй болсон иргэн шаварт шигдэж нас барсан байжээ

Амралтын газраас гараад сураггүй болсон иргэн шаварт шигдэж нас барсан байжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Талын буйр” гэдэг амралтын газар энэ сарын 31-ний өдрийн 20:00 цагийн орчим иргэн Х нь тус амралтын газраас гараад сураггүй болсон тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тус иргэн сэтгэцийн өөрчлөлттэй байсан гэдэг. 

Тэгвэл аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Талын буйр” ХХК-ийн ажилтнууд 09.02-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 11:00 цагт Халхгол сумын төвөөс баруун хойд зүгт 77 км-т, Ялалт 2 дугаар багийн нутаг “Хулст” нуурын шаварт их биеийн хэсэг нь шигдэж, толгойн хэсэг ил гарсан байдалтай байсныг олж цогцсыг сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө