АТҮТ-ийн тасгийн дарга Б.Хүдэрболдыг 10 хоног цагдан хорих шийдвэрийг гаргажээ

АТҮТ-ийн тасгийн дарга Б.Хүдэрболдыг 10 хоног цагдан хорих шийдвэрийг гаргажээ

Өнгөрсөн сарын 31-ны өдөр Авто тээврийн үндэсний төвийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар ажиллаж байгаад нийслэлд ирж тасгийн дарга болоод байсан Б.Хүдэрболдыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн бөгөөд 48 цагийн хугацаатай цагдан хорьсон юм.

Тэгвэл түүнийг цагдан хорих 48 цагийн хугацаа өнөөдөр дууссан бөгөөд үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих прокурорын саналыг шүүхээр хэлэлцэж, улмаар 10 хоног цаган хорих шийдвэр гаргажээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж шалгаж буй юм.

Түүний дүү нь “Чандмань Цагаан хад” компанидаа нүүрс тээврийн С зөвшөөрөл гаргуулж хахуулийн мөнгөөр хүнд оврын тээврийн хэрэгсэл худалдан авч улмаар нүүрс тээврийн бизнес эрхэлсэн байж болзошгүй юм байна.