Гашуунсухайт-Ганцмод боомтоор өнгөрсөн сарын 31-нээс хойш нүүрс тээврийн 320 автомашин нэвтэрчээ.
Тодруулбал, коронавирусний халдвартай холбоотойгоор БНХАУ-ын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг 14 хоног хязгаарлах санал гаргасан. Улмаар Монгол, БНХАУ тохиролцсоны үндсэн дээр энэ долоо хоногийн мягмар гарагаас эхлэн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг нүүрс тээврийн хөдөлгөөнд оролцуулж буй юм.