Б.Ариун-Эрдэнэ: Г.Батдэлгэрийг ямар хэрэг хэзээ үйлдсэнийг нь би мэдэхгүй. Монголчууд бие биенээ хайрлаж, урам өгч амьдрах ёстой

Б.Ариун-Эрдэнэ: Г.Батдэлгэрийг ямар хэрэг хэзээ үйлдсэнийг нь би мэдэхгүй. Монголчууд бие биенээ хайрлаж, урам өгч амьдрах ёстой

Өнгөрсөн наймдугаар сарын 18-ны өдөр /2021.08.18/ Булган аймгийн Онцгой комиссын хурлаар тус аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нь 2012 онд бусдын биеийг үнэлүүлдэг гэх хэргээр ял авч байсан иргэн болох Г.Батдэлгэрийг “Нөөцийн газрын дарга”-ын суудалд томилсон тухай цахим орчинд ихээхэн түгээд байгаа юм.

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа, “Миний томилгоотой холбоотой асуудал цахим орчинд нэлээн шуугиан тариад байх шиг байна. Г.Батдэлгэрийг албан ёсоор томилсон зүйл байхгүй. Учир нь энэ албан тушаалд томилох албан тушаалтны материалыг АТГ хянан шалгасан тухай бичиг ирсэний дараа томилдог учиртай. Хуралд сууж байсан тухайд бол Г.Батдэлгэр аймгийн нөөцийн өвсийг бэлтгэн нийлүүлэх хадлангийн салаануудын төлөөлөл болон тухайн хуралд суусан. Ямар хэрэг хэзээ үйлдсэнийг нь би мэдэхгүй. Нутаг орондоо ажиллаж амьдрах хүсэлтэй залуучуудыг би үргэлж дэмжинэ. Тэгээд ч бид хүмүүсийг сайн муугаар нь ялгаж харьцдаг хүмүүс биш. Аав нь өндөр настай, ээж нь бурхны оронд залраад удаагүй байгаа. Сэтгүүлч нар ч өөрийн гэсэн амьдралтай хүмүүс шүү дээ. Монголчууд бие биенээ хэмлэж биш хайрлаж, урам өгч амьдрах ёстой гэж боддог доо” гэжээ.