Нийслэлийн 133 дугаар цэцэрлэгт халдвар илэрч, хаажээ

Нийслэлийн 133 дугаар цэцэрлэгт халдвар илэрч, хаажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 133-р сургуульд халдварын тохиолдол илэрч, сургуулийг нийтээр нь тусгаарлах арга хэмжээ авчээ. Хоёр сурагчаас халдвар илэрснээс ийнхүү хаажээ. 

БШУ-ны яамнаас дараах нөхцөлд сургуулийг хаана гэж мэдэгдсэн билээ. 

  • Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэдтэй нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдах нөхцөлд тухайн бүлгийн
  • Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 12 ба түүнээс дээш насны хүүхэдтэй нэг бүлгийн гурав ба түүнээс дээш хүүхэд халдвар авсан тохиолдолд тухайн бүлгийн
  • Өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш анги, бүлэгт халдвар бүртгэгдсэн тохиолдолд тухайн давхар, хэсэг (жигүүр) эсхүл хичээлийн байранд (өвчлөл гарсан анги, бүлгийн байршил болон хичээлийн байраас хамаарч корпусыг хаах) хичээллэж байгаа анги бүлгийн
  • Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш анги, бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд сургуулийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлнэ.