Сүүлийн өдрүүдэд Хэнтий аймагт коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж нийт 3237 болжээ. Өчигдөр гэхэд 131 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Өвчлөгчдийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор тус аймгийн эмнэлгийн ачаалал нэмэгдэж, орны хүрэлцээгүй болсон байна.
Тиймээс тус аймгийн онцгой комиссоос шийдвэр гаргаж Биеийн тамир спортын байранд ор засч халдвар авсан өвчтөнүүдээ хэвтүүлэн эмчилж эхэлжээ.
Мөн Өлзийт, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Баянмөнх, Дэлгэрхаан сумын багш ажилчдаас коронавирус илэрсэн тул хичээлийг цахимд шилжүүлжээ.