Санзайн зуслангийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ

Санзайн зуслангийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ

Энэ есдүгээр сарын 06-ны 08:00 цагаас есдүгээр сарын 20-ны 23:00 цаг хүртэл Санзайн зуслан чиглэлийн авто замд засвар шинэчлэлт хийж байгаатай холбогдуулан тус чиглэлийн авто замыг хааж, нийтдээ 2.6 км авто замын зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурийн ажил, асфальт бетон хучилтыг хийнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.