Замын-Үүд боомтоор өдөрт 120 машин хил нэвтэрч байна

Замын-Үүд боомтоор өдөрт 120 машин хил нэвтэрч байна

Манай улсад цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Замын-Үүд-Эрээн боомт чиглэлийн тээвэрлэлт буурч,  улс хоорондийн тээвэр хийх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн тоо өссөөр байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсээд байгаа билээ.

Иймд Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлд хилийн татан авалтын тоо,  тээвэр хийх машины тоо уялдахгүй байгаа тул энэ есдүгээр сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаанд улс хоорондын тээвэрлэлтэд автомашин нэмэхгүй байхаар шийдвэрлэсэн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдэгдээд байсан юм.  Тэгвэл энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээлэл хийжээ.

Тус боомтоор бараа ачихаар өдөрт 100-120 автомашин хил нэвтэрч байна. Үүнээс 45-50 автомашин нь бүтээн байгуулалтын бараа бүтээгдэхүүнийг татаж буй автомашин байхаар зохион байгуулалт хийж, мөн Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд 100 гаруй машин, тоног төхөөрөмжийг яаралтай татаж авах шаардлага үүссэн тул тусгайлсан арга хэмжээ авч дөрвөн өдөрт багтаан татахаар болжээ.