12 давхраас үсрэх гэж байсан ХОЁР иргэнийг цагдаагийн алба хаагчид аварчээ

12 давхраас үсрэх гэж байсан ХОЁР иргэнийг цагдаагийн алба хаагчид аварчээ

Өчигдөр /2021.09.04/ 00:28 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дээврээс "Хоёр хүн үсрэх гээд байна" гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба болон Цагдаагийн алба хүлээн авчээ. Тус дуудлагийн дагуу Цагдаа болон онцгойгийн алба хаагчид 7 км зам туулан очиход тус дүүргийн 14 дүгээр хорооны “Аман хуур-2” хотхонд орон сууцны 12 давхар барилгын дээврээс хоёр хүн үсрэх гэж байсныг Цагдаагийн байгууллагын алба хаагчид эсэн мэнд буулган авч явсан байна.