СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орхон голд суусан автомашинаа гаргах гэж байгаад живсэн иргэнийг эрэн хайж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орхон голд суусан автомашинаа гаргах гэж байгаад живсэн иргэнийг эрэн хайж байна

Өнгөрсөн наймдугаар сарын 31-ны өдөр /2021.08.31/ Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг Уушгийн гарам гэх газарт Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон нэг хүн живсэн тухай дуудлагыг энэ есдүгээр сарын 02-ны өдөр Онцгой байдлын алба хүлээн авчээ. 

Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр, "Орхон аймгийн харьяат 44 настай, эрэгтэй Л наймдугаар сарын 31-ний өдөр “Хово” загварын өөрөө өргөгч автомашинаар Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж яваад Орхон голын усанд суужээ. Есдүгээр сарын 2-ны өдөр автомашинаа уснаас татаж гаргах гэж байгаад живсэн байна. Аврагчид Уушгийн гарам хэмээх газраас зүүн зүгт Зүйлийн гол гэдэг газар хүртэл 15 км-т хоёр удаа завиар урсаж эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоогоод байсан. Эрлийн ажлыг өчигдрөөс /2021.09.04/ дахин эхлүүлсэн" гэжээ. Иймд ард иргэд гол усны аюул болоод үерийн аюулаас урьдчилан сэргийлхийг анхааруулж байна.