Б.Болдсайхан эмчийн хүслэн болсон автомашиныг Режис Групп ХХК-ийн захирал н.Энхтүвшин “Зүрх мартахгүй” төсөлд хандивлажээ

Б.Болдсайхан эмчийн хүслэн болсон автомашиныг Режис Групп ХХК-ийн захирал н.Энхтүвшин “Зүрх мартахгүй” төсөлд хандивлажээ

Өнгөрсөн 2020 оны тавдугаар сараас "Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан нь алслагдсан аймаг, сумдад сар бүр өөрийн биеэр очиж үзлэг хийж, зүрхний төрөлхийн гажгийг үнэ төлбөргүй эмчлэх санаачлага бүхий "Зүрх мартахгүй" төслийг эхлүүлж, 2026 он гэхэд 1000 гаруй хүүхдийг эмчилсэн байх зорилго тавин ажиллаж буй нэгэн.

Тэгвэл түүний энэ сайн дурын эмчилгээг дэмжих зорилготой олон олон хүмүүс дэмжлэг үзүүлдэг. Түүний нэгэн жишээ гэвэл өнөөдөр /2021.09.05/ Режис Групп ХХК-ийн захирал н.Энхтүвшин "Patriot"-ийн тоноглосон "Land Cruiser' автомашиныг “Зүрх мартахгүй” төсөлд хандивлан Б.Болдсайхан эмчид хүлээлгэн өгчээ. 

Б.Болдсайхан эмч өмнө нь тус автомашины талаар цахим хуудастаа, "Өглөө болгон л хажуугаар нь шүлсээ залгиад өнгөрөх юм. Үнэ төлбөр нь боломжийн бол хусчихмаар л "хязгаараас чинад" даа" гэж байжээ.