Маргааш ТЭГШ тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Маргааш ТЭГШ тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

2019-2020 оны хичээлийн жил энэ ням гарагт эхэлнэ. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргаж амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийхээр болсон. Тодруулбал, наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах юм.Үүний дагуу маргааш тэгш тоогоор буюу 0,2,4,6,8-аар төгссөн улсын дугаартай автомашинууд  замын хөдөлгөөнд оролцоно.