Хадланд яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Хадланд яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Өнгөрсөн наймдугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар иргэн Г хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн сарын 27-ны өдөр Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Улмаар тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, гадуур дотуур цамц олдсон/-ийг 09.02-ны өдрийн 10:20 цагийн орчим Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Нэрстийн цоорхой гэдэг газар /Цагааннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/-т явган мод руу гүйж орсон гэсэн мэдээллийг жимсэнд явж байсан хүмүүс өгсний дагуу 10:55 цагаас эхлэн “Нэрстийн цоорхой” гэдэг газраас 15 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:25 цагт түр зогсоожээ.

Эх сурвалж: ОБЕГ