Хонконгод төвтэй инженер, роботын “Hanson Robotics” компани анагаах ухааны салбарт хувьсгал хийх цоо шинэ бүтээлээ танилцууллаа. Шинээр танилцуулсан роботыг Грейс хэмээн нэрлэсэн бөгөөд эмнэлэгт эмч нарын туслах товчхондоо сувилагчийн үүргийг гүйцэтгэх юм.
Робот нь мэдрэгчээр тоноглогдсон, өвчтөний биеийн температур, судасны цохилтыг илрүүлэх, эмч нарт өвчнийг оношлох, эмчилгээ хийхэд нь туслах тусгай камертай. Үүгээр ч зогсохгүй англи, мандарин, кантон гэсэн гурван хэлээр ярьдаг. Одоогоор Грейсийг өндөр настны асрамжийн газар ажиллуулж байгаа аж.
Олон улсын роботын холбоо(IFR) –ны мэдээлснээр дэлхийн хэмжээнд эмнэлгийн роботын борлуулалт тахлын өмнө ч өсөж байжээ. Тодруулбал, 2018-2019 оны хооронд 28 хувиар өссөн байна. IFR-аас саяхан гаргасан судалгаанд дурдсанаар ирэх гурван жилд бараг эмнэлгийн роботын борлуулалт хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна.'
ВИДЕО:
Эх сурвалж: CNN