Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хуримын ордон ажиллаж эхлээгүй байна. Тодруулбал, халдварын тархалт, үүссэн нөхцөл байдлын улмаас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл сунгасан бөгөөд тус хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлд хурим, найр багтаж буй.
Хэрвээ Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалбал ирэх есдүгээр сараас Хуримын ордон ажиллаж эхлэхээр бэлтгэлээ хангаад байсан юм.
Энэ жилийн хувьд хосууд голомтоо бадраахад хамгийн сайн өдөр буюу намрын дунд сарын шинийн 17-н есдүгээр сарын 22-нд тохиож буй. Энэ өдөр 100 хос хуримаа хийхээр захиалгаа өгсөн байсан ч ийнхүү цуцлагдаж байна.