Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд байрлах орон сууцны барилгад гал гарч, 13 өрхийн 55 иргэн орон оронгүй болжээ. Галд бэртэж, гэмтсэн хүн байхгүй, одоогоор түймрийн шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар галын шалтгааныг цахилгаанаас үүдэлтэй хэмээн таамаглаж байгаа аж.
Тус сумын дөрөвдүгээр багийн засаг дарга О.Мөнхчулууны мэдээлснээр “орох оронгүй болсон иргэдийг гэр барьж, байрлуулж байгаа” юм байна.
ВИДЕО:
Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд орон сууцны барилга шатаж 13 өрхийн 55 хүн орох оронгүй болжээ???
— ?? Монгол улсын иргэн Зориг ?? (@zorig316) September 6, 2021
Болзошгүй гал түймрийн аюулаас сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна‼‼‼ pic.twitter.com/aVIIS2Ekep