Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Хүрд” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ иргэн М, Н нар есдүгээр сарын 3-ны өдөр гэрээсээ мотоциклоор яваад сураггүй болсон бөгөөд мотоциклыг нь “Эг”-ийн голын бетон гүүрний хажуугаас олсон тухай дуудлагыг есдүгээр сарын 6-ны өдрийн 18:10 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн М /52 настай, эрэгтэй/, Н /40 настай, эрэгтэй/ нарыг Эгийн голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 19:05 цагт явсан бөгөөд есдүгээр сарын 07-ны өдрийн 01:00 цагт хүрэлцэн очиж хоносон байна. Улмаар өглөөний 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Эх сурвалж: ОБЕГ