“Авилга авсан нь баримтаар болон шүүхээр тогтоогдсон хүмүүсийг нийгэмд жигшүүлэх үйл ажиллагаа явуулна”

“Авилга авсан нь баримтаар болон шүүхээр тогтоогдсон хүмүүсийг нийгэмд жигшүүлэх үйл ажиллагаа явуулна”

Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од авлигын эсрэг аян өрнүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Манай улс авлигын индексээр 180 орноос 111 дүгээр байрт байна. МЗХ-ноос гурван жилийн хугацаанд энэ тоог 50-аас доош оруулах зорилт тавьж байгаа. Авлига залуучуудын боломжийг хулгайлж, улс орны хөгжлийг зогсоож байна.

Иргэн бүр өдөр тутамдаа авлигатай нүүр тулж байна. Бид боломж дүүрэн, эрх тэгш нийгмийг үр хүүхдэдээ өвлүүлж өгөх үүрэгтэй. Авлигатай холбоотой мэдээллийг МЗХ-нд ирж болон утсаар өгөх боломжтой. Энэ бол хүн бүрд хамаатай асуудал юм. Цэвэр гараар олсон мөнгөөрөө гэр бүлээ тэжээе.

АТГ-тай хамтарч ажиллах хүсэлтээ явуулсан. Тодорхой хэмжээнд дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Авлигын хор хөнөөлийн талаар сургалт явуулж, аян өрнүүлж, хамтдаа дуу хоолойгоо нэгтгэе. Цэвэр гараар олсон мөнгөөрөө гэр бүлээ тэжээе.

Иргэд авлигын асуудалд холбогдохоор хуулийн байгууллагаас айдаг. Бид иргэдийн мэдээллийг нууцална.

Авлигыг таслан зогсоох цаг нь болсон тул МЗХ-ноос санаачилга гаргаж, аян эхлүүлж байгаа юм. Авлига авсан нь баримтаар болон шүүхээр тогтоогдсон хүмүүсийг нийгэм даяар жигшүүлэх үйл ажиллагааг МЗХ-ноос явуулна” гэв.

Б.Дэлгэрмаа