Дубайн угсаа залгамжлах ханхүү Монголд амрахаар иржээ

Дубайн угсаа залгамжлах ханхүү Монголд амрахаар иржээ

Өнөөдөр Шейх Хамдан бин Мухамммед бин Рашид Аль-Мактум, АНЭУ-ын Дубайн Угсаа залгамжлах ханхүү, Дубайн Гүйцэтгэх зөвлөлийн дарга нар албан ёсоор  Монголд амрахаар иржээ.

Өмнө нь Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт Уртын голын адаг хавьцаа олон контейнер майхан авчраад газар ухаад байна гэсэн мэдээлэл нутгийн иргэдийн дунд тархаж, зарим иргэд хууль бус үйл ажиллагаа хийж байна хэмээн сэрдээд байсан.

Үүний дагуу бид Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг дарга н.Машбаяраас тодруулахад “Иргэдээс энэ мэдээллийг сонссон даруй аймгийн удирдлагууд зохих газар нь мэдэгдсэн. Холбогдох яамнаас хүн ярьж “Кувейтын ханхүү айлчилна. Манай улстай гэрээтэй, айлчлахын тулд 14 хоног бэлтгэл ажлаа хийдэг. Ханхүү хэдийд ирэх тухай тодорхой сайн мэдэхгүй ч наймдугаар сарын 10 хавьцаа ирэх сураг гарсан” хэмээж байсан юм.