Цахим сүлжээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших Тасганы овоог буулгаж, суурин дээр нь нүх ухан, барилгын ажил эхлүүлж буй талаар мэдээлэл түгээд байна.
Үүнийг зарим иргэний зүгээс “Хүүхдийн төв номын сан болон Хүүхэлдэйн театрын цогцолборын барилгын ажил эхэллээ” хэмээн тайлбарлаж байв. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард Хүүхдийн фондын мөнгөөр Хүүхдийн төв номын сан болон Хүүхэлдэйн театрын цогцолборыг Чингэлтэй дүүргийн V дугаар хорооны Тасганы овоон дээр барих талаар Соёлын яам танилцуулж байсан юм.
Тэгвэл бид цогцолборын барилгын ажил эхэлсэн эсэх талаар Соёлын яамнаас тодруулахад “цогцолбор барих газар бэлэн байгаа ч зураг төсөл хийх мөнгө, санхүү төсөвд тавигдаагүй байгаа” гэсэн хариуг өглөө.
ҮЗЭХ: