Наймдугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэх газар иргэн Ц гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын албанд мөн сарын 21-ний өдөр ирүүлжээ.
Тус сумын Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ц/45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг өчигдөр буюу есдүгээр сарын 07-ны өдөр “Эрхэтийн хавцал”, “Ёлын хясаа”, “Ар тогоотын-Оруулга” хүртэл явганаар 12 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоожээ. Улмаар өнөөдөр/2021.09.08/ өглөө 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ