ВИДЕО: Ц.Анандбазарын эзэмшил гэх “Жуковын арын талбай”-д барилга бариулахгүй гэж ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭЖ байна

ВИДЕО: Ц.Анандбазарын эзэмшил гэх “Жуковын арын талбай”-д барилга бариулахгүй гэж ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭЖ байна

УИХ-ын гишүүн, “Сод Монгол групп”-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазарын эзэмшил гэх БЗД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэр, Жуковын талбайн арын хэсгийн газрын маргаан дэгдээд даруй 10 гаруй жил өнгөрчээ.

Харин 2021 оны зургаадугаар сарын 1-ны Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшил “Жуковын талбай”-н газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон байдаг.

Гэтэл өнөөдрийг хүртэл уг шийдвэр, ажил хэрэг болоогүйгээр барахгүй  талбайд том оврын машин техникүүд ажилласаар байгаа аж. Үүний улмаас тоос шороо ихээр босохоос гадна уг талбайд олон жил мал нядалгааны ажил хийсэн тул халуун өдрүүдэд эвгүй үнэр ойр орчимд нь үнэртдэг байна. Баянзүрх дүүргийн 4 хорооны иргэд  амьдрах орчноо сайжруулахын тулд удаа дараа цуглан жагсаал, эсэргүүцэл өрнүүлж байгаа боловч үр дүнд хүрээгүй хэвээр байна.

видео үзэх: