МҮЭХ: Ажилчдын цалинг хасах, цомхотголд оруулах агуулгатай Засгийн газрын 43 дугаар тогтоолыг эсэргүүцэж байна

МҮЭХ: Ажилчдын цалинг хасах, цомхотголд оруулах агуулгатай Засгийн газрын 43 дугаар тогтоолыг эсэргүүцэж байна

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2021.09.08/ мэдээлэл хийж цар тахлын хүнд нөхцөл байдалд боловсрол, эрүүл мэндийн салбараас эхлээд бүхий л салбарт ажиллаж буй ажилчдын орон тоог цөөлөх улмаар ажлын ачааллыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг бууруулах гэж буйг эсэргүүцэж байна хэмээн мэдэгдлээ. 

Тэд энэ талаар хэлэхдээ "Засгийн газраас 43 дугаар тогтоол гаргаж хэмнэлт хийнэ гэж мэдэгдсэн. Энэ агуулгыг ойлгохгүй байна. Хэмнэлт гэж юу яриад байна вэ. Хүн хийх ёстой ажлаа хийж байна шүү дээ. Тиймээс хөдөлмөрчид уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрсдөө хийх ёстой ажлаа хий. Санхүүжилтээ өг. Авто замын засвар арчлалтын компаниудын ажилчид гэхэд дөрөвдүгээр сараас хойш цалингаа аваагүй байна. Нэг ч удаа санхүүжилт аваагүй. Гэтэл бид нарыг замын арчлалтаа хийсэнгүй гэж шүүмжилж байна. Бүх санхүүжилт, мөнгийг хассан. Мөн хэмнэлт нэрээр ажилчдаа цомхотголд оруул гэсэн. Авто замын салбарынхан хүнд нөхцөлд ажилладаг. Гэтэл хүн хийдэг ажлаа хийгээд явж байхад цомхотголд оруул гэдэг юу гэсэн үг вэ. Сүүлийн үед Төрийн өмчийн газар, Зам тээврийн яам ажлаа хийхгүй байна. Автозамын салбарт Хятадын компаниудыг оруулж ирж үндэсний компаниудыг шахаж гаргадаг болсон. Үндэсний компаниуд дандаа туслан гүйцэтгэгч хийж байна.

Мөн эдийн засгийн голлох орлогыг бүрдүүлдэг уул, уурхайн компанийн ажилчид ч  коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүнд байдалд ороод байна. Гэтэл Засгийн газраас ажилчдын орон тоог танах ёстой гэж байна. Нийгмийн түншлэлийнхээ хүрээнд уг асуудлыг авч хэлэлцэх шаардлагатай. Аль салбарт ямар хүндрэл бэрхшээл бий болоод байгааг хэлэлцэж байж 43 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай байна" гэлээ. 

ҮЗЭХ: