30 дахь удаагийн номын баяр есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд болно

30 дахь удаагийн номын баяр есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд болно

Хавар, намрын улиралд хоёр удаа тэмдэглэн өнгөрүүлдэг Үндэсний номын баяр есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд 30 дахь удаагаа “Өдөр бүр уншъя” уриан дор зохион байгуулагдах гэж байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гараг” гэж тусгасны дагуу энэхүү өдөр албан ёсны тэмдэглэлт өдөр болсон билээ.