Автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ

Автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 дүгээр гарамын төв замын хажууд автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан, тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг өчигдөр/2021.09.08/ 12 цагийн орчимд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авсан байна.

Аврагчдыг очих үед “Ниссан Идван” загварын автомашин, “Хово” загварын автомашинтай мөргөлдөж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд оршин суудаг иргэн Б гэх 47 настай эрэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ.

Аврах ангийн алба хаагчид цогцсыг гарган авч тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.