Х.Нямбаатар: Э.Цэндбаатарын холбогдсон асуудал хуулийн дагуу шийдэгдэнэ

Х.Нямбаатар: Э.Цэндбаатарын холбогдсон асуудал хуулийн дагуу шийдэгдэнэ

МУГТ Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багийн тамирчнаас хөөж байгаа талаар өнөөдөр /2021.09.09/ Монголын боксын холбооноос мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Шигшээ багийн тамирчин байж Э.Цэндбаатар шөнийн 02:00 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн. Цаашлаад Эрдэнэтэд дасгалжуулагчаа зодсон, өнгөрөгч өвөл автозам дээр шалдан, нүцгэн явсан, саяхан болсон зодооны асуудал зэрэг нь “хөөх” шалтгаан болсон гэж Монголын боксын холбооноос мэдэгдлээ. 

Хэвлэлийн хурлын шууд дамжуулалт: 

Мөн УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар өөрийн твиттер хуудастаа, “Цагдаагийн байгууллага шалгалт хийгдэж байгаа. Хуулийн дагуу шийдэгдэнэ. Харин холбоо шигшээ багийн тамирчинд ямар арга хэмжээ авахаа шийднэ” гэж мэдэгджээ.