Дорнодын Засаг дарга Land 200 автомашинаа аймгийнхаа эмнэлэгт өгчээ

Дорнодын Засаг дарга Land 200 автомашинаа аймгийнхаа эмнэлэгт өгчээ

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн албаны хэрэгцээнд унадаг 0001ДОА улсын дугаартай Land 200 маркын автомашинаа эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд зориулан аймгийнхаа эмнэлэгт шилжүүлэн өгөхөөр болжээ.
Энэ талаар тус эмнэлгийн эрхлэгч Д.Должин цахим хуудастаа нийтлэхдээ “Туулах чадвар сайтай, тохилог, зөөлөн автомашинтай болохыг сонсоод алсын дуудлаганд багаараа явдаг эмч, сувилагч нар минь баяртай байна. Баярлалаа, Засаг дарга Танд” гэжээ.