Улсын начин Э.Даш  байрны түрээсийн мөнгөө залилуулсан ээжид гэр авч өгнө

Улсын начин Э.Даш байрны түрээсийн мөнгөө залилуулсан ээжид гэр авч өгнө

Хэдхэн хоногийн өмнө орон нутгаас ирсэн нэгэн ээж охидтойгоо байр түрээслэх гээд хоёр сая төгрөгөө залилуулж гэр оронгүй хүндхэн байдалд орсноо цахим хаягтаа нийтэлсэн.

Тэгвэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш дөрвөн охинтой ээжид туслах санаачлага гарган бөхчүүдээсээ хандив цуглуулж эхэлжээ.

Одоогоор хандив өгсөн бөхчүүдийг дурдвал:
• Улсын харцага Ц.Одбаяр 500 мянга
• Улсын харцага Д.Анар 500 мянга
• Улсын харцага Т.Бэгзсүрэн 500 мянга
• Улсын начин Э. Даш 500 мянга
• Улсын начин Д. Тамир нар 500 мянган төгрөгийг тус тус хандивлаад байгаа аж.

Бөхчүүд ээжид өргөө цагаан гэр авч өгөх зорилготой байгаа гэнэ.