ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг ОХУ-д яваа тул Ерөнхийлөгчийн зарлиг хараахан гараагүй байгаа аж

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг ОХУ-д яваа тул Ерөнхийлөгчийн зарлиг хараахан гараагүй байгаа аж

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын нэгдүгээр орлогч бригадын генерал Ц.Жавхланбаатарыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Батлан хамгаалах яамны стратеги төлөвлөлтийн газрын дарга н.Ганбямбыг томилуулах санал гаргажээ.

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч асан Ц.Жавхланбаатарын хувьд өнгөрөгч хавар Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Бригадын генерал” цол хүртсэн нэгэн.

Харин түүнийг дээрх албан тушаалын шаардлага хангахгүй, залилангийн болон хахуулийн хэрэгт холбогдон шалгуулсан нэгэн гэж шүүмжилдэг байв.

Харин С.Ганбямбын хувьд Батлан хамгаалахын их сургууль төгссөн цэргийн анги, салбарт ажиллаж байгаад Батлан хамгаалах удирдлагын акедеми, ОХУ-д ЗХЖШ-ын академи, Турк улсад цэргийн сургууль дүүргэсэн нэгэн ажээ.

Сонирхуулахад, ЗХЖШ-ын дарга, нэгдүгээр орлогч, орлогч, ерөнхий командлагч нарыг Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог байна. Харин энэ үеэр ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг ОХУ-д албаны ажилтай яваа тул “н.Ганбямбыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогчоор томилох тухай” Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлиг хараахан гараагүй байгаа гэсэн албан бус мэдээлэл байна.