АНУ-аас хандивласан 188,370 тун “Файзер”-ын вакциныг хүлээн авлаа

АНУ-аас хандивласан 188,370 тун “Файзер”-ын вакциныг хүлээн авлаа

Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй тусламжийн хүрээнд 188,370 тун Пайзер вакциныг Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан өчигдөр буюу есдүгээр сарын 8-нд хүлээн авлаа.

Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан вакциныг Монгол Улсын КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд зааснаар хүн амын бүлгүүдэд эрэмбэ дарааллын дагуу хийх ажил үргэлжилж байна.

Ташрамд дурдахад: Цар тахал эхэлснээс хойш Манай улсад АНУ-аас 4 сая гаруй ам. долларын дэмжлэг үзүүлсэн байна.