Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөлөө

Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөлөө

Өнөөдөр/2021.09.10/ “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” тохиож байна. Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” тэмдэглэдэг.

Хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэх өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн нийслэлийн удирдлагууд болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд эл арга хэмжээнд оролцон, цэцэг өргөж байна.