УИХ-ын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар Л.Нинжжамц томилогджээ

УИХ-ын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар Л.Нинжжамц томилогджээ

УИХ-ын даргын ажлын албаны Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар сэтгүүлч Л.Нинжжамц ажиллахаар болжээ.

Тодруулбал, парламентын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлж буй талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, ард түмний засаглах эрхийг хангаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог идэвхжүүлэх чиглэлээр энэхүү төв ажиллах ажээ. Л.Нинжжамцын хувьд өмнө нь тэрээр Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн ерөнхий захирал зэрэг албан тушаал хашиж байсан юм.

Энэ талаар ParliamentMN facebook хуудаст: