ЭХ СУРВАЛЖ: Прокурор асан Ш.Нямдоржид холбогдох хэргийг ХЯЛБАРШУУЛАХ журмаар шийдвэрлэхээр болсон

ЭХ СУРВАЛЖ: Прокурор асан Ш.Нямдоржид холбогдох хэргийг ХЯЛБАРШУУЛАХ журмаар шийдвэрлэхээр болсон

Өнгөрөгч наймдугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийн гэрт Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийж 48 цагийн хугацаатай саатуулсан.

Тодруулбал, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Мөн бас нэг ноцтой асуудал яригдаж буй нь тэрбээр өөрийн хяналт тавьж байсан хэрэгтэнтэй хувийн харилцаа тогтоож албан тушаалын байдлаа ашиглан хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг хэрэгт сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар холбогдсон байж болзошгүй гэж буй юм.

Тэгвэл зарим эх сурвалжийн бидэнд мэдээлж буйгаар, “Ш.Нямдоржид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр болсон” гэсэн юм. Хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлэх гэдэг нь холбогдогч нь гэм буруугаа хүлээсэн зөвшөөрсөн тохиолдол ийнхүү шийдвэрлэдэг байна.