Капитрон банканд гарсан халдлагын гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна

Капитрон банканд гарсан халдлагын гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна

Өчигдөр /2021.09.09/ 17:30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Бунт-Ухаа Капитрон банкны салбарт хутгатай этгээд дайран орч, бусдын биед халдахыг завдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тус хэргийн улмаас хүний эрүүл мэнд хохироогүй бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээллээр тус этгээдийг эрэн сурвалжилж байгаа гэсэн юм.

Тодруулбал, Тухайн үйлдлийг хийсэн этгээд нь ахимаг насны бараан хувцас өмссөн эрэгтэй байсан бөгөөд тус банканд теллерийг ганцаараа ажиллах байх үед нь хутга тулган биед нь халдахыг завдаж, ноцолдсон тул хэргийн газраас зугтсан гэжээ.