“Шугамын суваг нурхаас сэргийлнэ үү” гэсэн албан тоотыг хүргүүлжээ

“Шугамын суваг нурхаас сэргийлнэ үү” гэсэн албан тоотыг хүргүүлжээ

УИХ-ын гишүүн, “Сод Монгол групп”-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазарын эзэмшил гэх БЗД-ийн IV хорооны нутаг дэвсгэр, Жуковын талбайн арын хэсгийн газрын маргаан дэгдээд буй.

Харин энэ оны зургаадугаар сарын 1-ны Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар“Жуковын талбай”-н газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл уг шийдвэр, ажил хэрэг болоогүйгээр барахгүй  талбайд том оврын машин техникүүд ажилласаар байгаа юм. 

Үүний улмаас дулааны шугам гэмтэх нөхцөл байдал үүссэн байгаа билээ.  

Иймд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас “Алхана трейд” ХХК-д хандаж, “магистраль шугамын хамгаалалтын зурваст барилгын суурь ухаж, шугам нурах эрсдэл үүссэнийг зогсоож, шугамын сувагт тулаас хийх талаар албан тоот болон Улсын байцаагчийн албан шаардлага өгсөн байдаг. Иймд шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлж, шугамын суваг нурах эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ яаралтай авч ажиллана уу” гэжээ.