МУБИС-ийн 300 гаруй оюутан ургац хураахаар Төв аймгийг зорилоо

МУБИС-ийн 300 гаруй оюутан ургац хураахаар Төв аймгийг зорилоо

“Алтан намар-2021” намрын ургац хураалтад их дээд сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэд, хүнсний дэмжлэг авдаг иргэдийг ажиллуулах уриалгыг ХХААХҮЯ-наас гаргаад буй юм.

Өнөөдөр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 300 гаруй оюутан, 25 багш ургац хураалтад оролцохоор Төв аймгийн Жаргалант сумынг зорьлоо. Ургац хураалтад оролцож буй оюутнуудын хичээлийг нөхөхийн тулд тусгай хөтөлбөр гарган ажиллахаар болсон юм.

Есдүгээр сарын 1-ний байдлаар Төв, Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Говьсүмбэр, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Сүхбаатар зэрэг 13 аймгаас нийт 7308 ажиллах хүн, хүчний захиалгаа ирүүлээд байсан юм.

Ургац хураалтад оролцох хүсэлтэй оюутнууд сургуулиараа нэгдэн намрын ажилд явцгааж байна.