ВИДЕО: МУГТ Э.Цэндбаатарын биед халдсан хэрэгт холбогдуулан Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун нарыг ШАЛГАЖ байна

ВИДЕО: МУГТ Э.Цэндбаатарын биед халдсан хэрэгт холбогдуулан Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун нарыг ШАЛГАЖ байна

МУГТ Э.Цэндбаатарыг “шигшээ багийн тамирчин байж шөнийн 02:00 цагт архидан согтуурсан. Улмаар бусадтай маргалдаж ёс зүйн алдаа гаргасан” тул Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэрийг Монголын боксын холбоо /МБХ/ гаргасан.

Тодруулбал, тэрээр Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр Х.Нямбаатар томилогдсон явдлыг тэмдэглэхдээ бусадтай маргалдаж, зодолдсон гэж буй. Тэгвэл өчигдөр /2021.09.11/ NTV телевизийн “Товч тойм” нэвтрүүлэг олон нийтэд хүрч, Э.Цэндбаатар бусдад зодуулж буй нь баримтаар олон нийтэд ил болсон.

Иймд иргэд МБХ-ны удирдлагуудыг буруутгаж, Э.Цэндбаатарыг хэлмэгдүүлсэн гэж үзэж байна.

Тэгвэл Э.Цэндбаатарын биед халдсан хэрэгт Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун нарыг холбогдуулан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Учир нь Э.Цэндбаатар “New work” ресторанд байхдаа энэ сарын 05-06 нд шилжих шөнө /2021.09.05-06/ бусад зодуулсан хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Тодруулбал, Э.Цэндбаатарыг тус газарт байхад нь өмнө нь боксын хүнд жингийн төрөлд тоглодог байсан этгээдүүдэд ирж, түүнийг зодсон гэж буй юм.

Мөн УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, МБХ-ны Ерөнхийлөгч Х.Нямбаатар хэрэг явдал гарсны дараа өөрийн твиттер хуудастаа, "Цагдаагийн бгууллага шалгалт хийгдэж байгаа. Хуулийн дагуу шийдэгдэнэ. Харин холбоо шигшээ багийн тамирчинд ямар арга хэмжээ авахаа шийднэ" гэж мэдэгдсэн билээ. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө