Согтуу жолооч цагдаагийн алба хаагчийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

Согтуу жолооч цагдаагийн алба хаагчийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

Зам тээврийн ноцтой ослын улмаас цагдаагийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч шөнө /2021.09.12/ гарсан байна.

Тодруулбал, энэ сарын 11-12 нд шилжих шөнийн 03:10 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Гэгээнтэн” цогцолборын хойд уулзварт Кроун маркийн автомашины жолоо Х нь 2,24 хувийн согтолттой жолоо барьж яваад ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч Ж-г мөргөж амь насыг нь хохироосон байна. Тус хэргийг одоо хуулийн байгууллага шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.