БАРИМТ: ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү ажилчдаа МӨРДӨЖ дарамтлан, цайны газрыг нь татан буулгаж бусдад түрээслэжээ

БАРИМТ: ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү ажилчдаа МӨРДӨЖ дарамтлан, цайны газрыг нь татан буулгаж бусдад түрээслэжээ

Хавдар судлалын үндэсний төвийн /ХСҮТ/ ажилчид захирал Н.Эрдэнэхүүгээ шалгуулахаар АТГ, ЭМЯ-нд хүсэлт гаргасан талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хаягласан хүсэлтдээ Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлж өгнө үү гэсэн бол АТГ-д түүний хууль бус үйлдлийг шалгаж тогтоож өгөхийг хүсч хандсан байлаа.

Тус мэдээллийг ЭНД дарж үзэх. Үүнээс гадна ХСҮТ-ийн ажилчид Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргажээ. Одоогоос зургаан сарын өмнө мөн Хүний эрхийн үндэсний комисст хандаж байсан бөгөөд тодорхой шийдвэр гаргаагүй учир ийнхүү дахин хандаж буй аж. 

-АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТ 10 САР ҮРГЭЛЖИЛСЭН-

Гомдолд "2019 оны арванхоёдугаар сарын 30-ны өдрийн 18.00 цагаас хойш ХСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүүгийн ёс бус, бусармаг үйлдлээс үүдэлтэй үйл ажиллагааг эсэргүүцэн ХСҮТ-ийн хамт олон гомдол, санал гаргаж байгаа бөгөөд үүний үр дүнд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлуудыг шийдвэрлүүлэхийн тулд мэргэжлийн хууль зүйн тусламж өмгөөлөл хүсч байна. 

  • Ажилчдын цалин хөлс, урамшуулалтай холбоотой ажлын байрны дарамт 10 сарын турш үргэлжилсэн. Тухайлбал, 2020 оны аравдугаар сарын 08-нд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт хандан ХСҮТ-ийн захирлын ил тод, шударга сонгон шалгаруулалт явуулах 101 эмч, ажилчны гарын үсэг, 463 ажилтын саналын хуудастай хүсэлт илгээсэн бөгөөд үүнд оролцсон ажилчдыг дуудаж дарамтлан ажлаас халах болсон.
  • ХСҮТ-ийн захиргаа нь тус төвийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, тэргүүлэгч, дарга нарыг ҮЭ хорооны хууль ёсны эвлэлд нэгдэх үйл ажиллагаа явуулахад саад хийн зогсоох, мөшгин хавчих, хамт олны зөвшөөрөлгүйгээр сахилгын шийтшэл оногдуулах, ажлаас халах зэрэг үйлдлийг удаа дараа явуулж байгаа тул зохих хууль дүрмийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

БАРИМТ

ХСҮТ-ийн ажилчдад үүссэн дарамт

  1. ХСҮТ-ийн эмч ажилчдыг удаа дараа доромжлон хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай нь нотлогдоогүй, шалгагдаагүй байхад улс орон даяар олон нийтийн сүлжээгээр цацаж эмч, ажилчдын нэр, овог, албан тушаал, нүүр царайг олон нийтэд дэлгэж захиалгат гүтгэлэгт ярилцлага, нэвтрүүлэг хийсэн. Эмч ажилчид болон тэдний гэр бүл, хамт олны нэр төр, сэтгэл санааг гутаан, Монголын ард түмэн ХСҮТ-ийн хамт олныг талцуулан хагалан бутаргаж, ажиллах эрч хүчгүй болгож байна.

-АЖИЛЧДЫН ЦАЙНЫ ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАЖ СU СҮЛЖЭЭ ОРУУЛАН НЭГ ӨДРИЙН ҮДИЙН ХООЛЫГ 8780 ТӨГРӨГӨӨР ТОГТООЖ ХООЛЛОХЫГ ШААРДСАН-

Үүнд:

  1. ХСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэл хорооны сонгуульт ажил хийж байгаа ажилчдыг дарамтлан доромжилж байна.
  2. 2020 оны 4-5 сарын цалингийн нэмэгдэл, илүү цаг, урамшуулал өгөөгүй. Тухайлбал, ажилчдын цайны газрыг татан буулгаж СU сүлжээ оруулан нэг өдрийн үдийн хоолыг 8780 төгрөгөөр тогтоож хооллохыг шаардсан.
  3. Эмч ажилчдад удаа дараа сахилгын арга хэмжээ авах, халах, айлган сүрдүүлэх үйл ажилллагаа явуулж байна. 2020 онд ажлаас гарсан, халагдсан, чөлөө авсан хүчээр шахагдан тэтгэвэрт гарсан ажилчдын мэдээллийг ХСҮТ-ийн хүний нөөцөөс гаргуулахыг хүсч байна. 2020 онд ажлаас гарахыг тулгаж нийгмийн даатгалын дэвтрийг нь барьцаалан өөрсдийн хүслээр гарсан гэж хүсэлт бичүүлсэн ажилтнууд жолооч Мягмар, аж, ахуйн ажилтан Шагай, Үйлчлэгч Ичинхоролоо, Үйлчилгээний ажилтан Нямсүрэн, Батнасан гэх мэтээр үргэлжлэх болно. Их эмч Б.Болормааг ажлаас халсан.
  4. ХСҮТ-ийг менежментийн хувьчлалд оруулж бие даасан байдалд шилжүүлэхтэй холбогдуулан 2020 оны 10 сарын 7-ны өдөр ТУЗ-ийн гишүүд сонгох үйл ажиллагааг хууль бусаар хийх оролдлого хийж тус үйл ажиллагааг бүх ажилчид эсэргүүцэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Эрдэнэхүү нарын үйл ажиллагааг буруутган үг хэлсэн. Я.Эрдэнэ-Очир, Б.Болормаа нарын ажлын цаг ашиглалт, алдаа дутагдлыг заавал олох зорилгоор мөшгин мөрдөж, ажилчдыг Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаанд оролцохгүй байхыг шаардах нь хэрээс хэтрээд байна.
  5. 2021 онд нэгдүгээр сарын 20-аас ажилтан Нансалмааг өөрийн удирдлага дор ажиллах үйлчлэгч нарыг Үйлдвэрчний эвлэлийн гишүүнээс гарах хүсэлтэд гарын үсэг зуруулахыг шаардаж эхэлсэн.

Энэ мэт алдаа дутагдал, хүний эрхийн зөрчил ихээр гарах болсон тул Н.Эрдэнэхүүг ХСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд дахин хөндлөнгөөс оролцохгүй байх улмаар түүний гаргасан зөрчлийг хуулийн дагуу шалгаж тогтоох болон бусад асуудлыг шалгаж өгнө үү хэмээн Хүний эрхийн үндэсний комиссоос шаарджээ. 




Өнөөдөр бар өдөр

47 минутын өмнө