Туул голд живсэн иргэнийг осгосон байдалтай байхад нь эсэн мэнд олжээ

Туул голд живсэн иргэнийг осгосон байдалтай байхад нь эсэн мэнд олжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Нисэхийн хадан хясаа” гэдэг газрын баруун талд “Туул” голын усанд хүн живсэн тухай дуудлагыг өнөөдөр /2021.09.13/ 00:24 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16 км замыг туулан 00:58 цагт очиход нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн 19 настай, эрэгтэй А осгосон байдалтай “Туул” голын салаанд эсэн мэнд байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мөн өнгөрсөн Бямба гаригт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины амралтын гүүр, Туул голд 32 настай Т нь согтуурсан үедээ осолдсон байна. Усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө