ТОДРУУЛГА: Уулзалт үр дүнд хүрэхгүй бол “Жуков”-ын хөшөөний арын газрыг тойруулсан хашааг хүчээр буулгана

ТОДРУУЛГА: Уулзалт үр дүнд хүрэхгүй бол “Жуков”-ын хөшөөний арын газрыг тойруулсан хашааг хүчээр буулгана

Баянзүрх дүүрийн IV хороонд байрлах “Жуков”-ын хөшөөний арын нийтийн эзэмшлийн талбайд Содмонгол группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар нарын хамаарал бүхий компаниуд барилга барихыг иргэд эсэргүүцэж буй.

Мөн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ тус газрыг нийтийн эзэмшилд авч, иргэдийн амарч зугаалах газар болго гэж хотын дарга Д.Сумъяабазарт даалгасан ч өнөөдрийг хүртэл “Ерөнхий сайдын шийдвэрийн биелэлт” хангагдаагүй байгаа юм.

Тэгвэл иргэдийн төлөөлөл болон тус газарт барилга барих гэж буй компанийн төлөөлөлтэй өнөөдөр /2021.09.14/ уулзах юм байна.

Тус уулзалт үр дүнд хүрэхгүй бол “иргэд тус газрыг хашаалсан “хашаа”-г хүчээр буулгаж, ухсан газрыг нь иргэдээс хандив цуглуулж булахаар болсон” гэж мэдэгдлээ. Мөн тэд Ерөнхий сайдын шийдвэрийн биелэлт хангагдахгүй байгаад хотын дарга Д.Сумъяабазарыг буруутгаж байгаа ажээ.