УЕПГ: Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэх талаар ГОМДОЛ гаргасан

УЕПГ: Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэх талаар ГОМДОЛ гаргасан

Олимпын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-ны өдөр багын найз, улсын начин Э.Энхбатыг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан. Тэгвэл уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийж эхэлжээ. Олимпын аваргад холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатанд байгаа талаар "Өнөөдөр" сонин УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулж, дараах тайлбарыг авчээ. 

Тодруулбал УЕПГ-аас “Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж буй. Хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчөөс Нийслэлийн прокурорын газарт хандаж Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт тодорхой мөрдөн шалгах ажиллагаануудыг нэмж хийлгүүлэх талаар гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас хэргийг татаж хянаад, гомдолд дурдсан асуудлуудыг шалгуулахаар прокурорын даалгавар бичиж хэргийг мөрдөх байгууллагад буцаан  хүргүүлсэн. Одоо хэрэгт хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд дурьдсан асуудуудлуудыг шалгах ажиллагаа хийж байна” гэх хариулт өгөв.