ЦЕГ: Э.Цэндбаатарын гэмтлийн зэрэг тогтоогдсоны дараа эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь тодорхой болно

ЦЕГ: Э.Цэндбаатарын гэмтлийн зэрэг тогтоогдсоны дараа эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь тодорхой болно

Энэ сарын 05-ны өдөр /2021.09.05/ МУГТ Э.Цэндбаатар нь Монголын боксын холбооны бага хурлын дараа хэсэг тамирчидтай архидан согтуурч улмаар түүнийг Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр шигшээ багаас хөөж, ирэх аравдугаар сард зохион байгуулагдах ДАШТ-д оролцуулахгүй хэмээн шийдвэрлэсэн юм.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "New york" ресторанд МУГТ Э.Цэндбаатар бусдад зодуулж, цагдаагийн албанд мэдэгдэж байсан. Тэгвэл сүүлд Э.Цэндбаатарын зодуулсан асуудалд өөрөө ямар нэг гомдол саналгүй гэж цахим хуудаснаа мэдэгдэж байсан ч  цагдаагийн байгууллага эрүүгийн хуулиараа хэргийг хаалгүй шалгах ёстой.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өгсөн тодруулгадаа, "Тус хэргийг одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарч, гэмтлийн зэргийг тогтоосны дараагаар Эрүүгийн хэрэг үүсгэх үү гэдэг нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, гэмтлийн зэрэг хүнд, хөнгөн байхаас шалтгаална" гэсэн байна.