ВИДЕО: Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ч.Болормааг АТГ-аас шалгаж эхэлжээ

ВИДЕО: Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ч.Болормааг АТГ-аас шалгаж эхэлжээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ч.Болормаа нар цар тахлын хүнд үед 6 сая төгрөгийн одон медаль тараасан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормааг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь заалтаар буюу Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж эхэлжээ. Түүний аж ахуй нэгж, хувь хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан “дарамтлах” үйлдэл нь хэрээс хэтэрсэн тул ийнхүү АТТ-т шалгуулах үндэслэл болсон байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ч.Болормаа нь бусдыг “дарамтлахдаа” УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы нэрийг барьдаг гэнэ.

Үүгээр ч зогсохгүй дүүргийн, хорооны цагдааг ашиглаж иргэдийг дарамталдаг гэдгийг хэлж байна.