ФОТО: Г.Буяндорж, Т.Ариунаа нар дахин СУУЛТ зарлаж эхэллээ

ФОТО: Г.Буяндорж, Т.Ариунаа нар дахин СУУЛТ зарлаж эхэллээ

Өнөөдөр /2021.09.15/ "Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.БуяндоржМУГЖ Т.Ариунаа нар УПЕГ-ын гадна хонгилын прокуроруудын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлаж буйгаа мэдэгдлээ. 

Тэд прокурорын байгууллага ёс зүйн хорооныхоо хурлыг хийж, Ц.Батболдыг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байгаа аж. Иргэн Г.Буяндорж Шударга бусын хонгилыг нураах үндэсний фронт байгуулсан бөгөөд зөвхөн прокурорын байгууллагатай холбоотой 100 гаруй өргөдөл, гомдлыг цуглуулсан байна.

“Ноёд” группийн ерөнхий захирал Г.Баяндоржийг 10 дахь жилдээ шалгаж байгаа бөгөөд энэ хугацаанд 16 удаа шүүх хуралд оролцож, 409 хоног хоригдсон байна. Ингэхдээ түүнийг таван зүйл ангиар шалгасан бөгөөд бүгд шүүх дээр очоод цагааджээ. Түүнчлэн гэр бүлийнх нь таван хүнийг шалгаж, хорьсон байна. 

“Ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндорж "Өнгөрсөн гуравдугаар сард манай гэр бүл Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт хийж байсан. Гуравдугаар сарын 3-нд өгсөн өргөдөл гомдлын хариуг одоо болтол өгөөгүй. Шударга бусын хонгил бий олгосон, ард түмнийгээ басамжилсан төртэй болжээ. Прокурорын байгууллага ялзарсан байна. Шударга бус прокуроруудаа дэмждэг болсон байна. Ёс зүйн хороо хуралдаагүй. Баянзүрх дүүргийн ерөнхий прокуророор ажиллаж байсан Ц.Батболдыг Улсын ерөнхий прокурорын хэлтсийн дарга болгож дэвшүүлсэн байна. Прокурорын байгууллага дотооддоо ёс зүйн хариуцлага тооцох чадваргүй болсон юм байна. Тэр бүү хэл ёс зүйн алдаа гаргасан прокуророо албан тушаал дэвшүүлсэн байна. Нэгд, ёс зүйн хорооныхоо хурлыг хий, Ц.Батболдыг ажлаас нь чөлөөл. Хоёрт, намайг залилсан эрүүгийн хэргийг шүүх рүү шилжүүл. Цагдаагийн байгууллагаас хоёр удаа яллагдагчаар татаад шүүх рүү шилжүүлэх санал гаргасан боловч Ц.Батболд тэргүүтэй прокурорууд хамгаалаад шүүх рүү явуулахгүй, шүүхийн эрх мэдэлд халдаж байна. Биднийг 10 жил шалгаж, хонгилоор чирч байна. Хүнийг залхаан цээрлүүлж байна" гэсэн юм.