БХЯ-ны сайд Г.Сайханбаяр салбарынхаа ажилчдад хувийн автомашинаар ажилдаа явахгүй байх ТУШААЛ гаргажээ

БХЯ-ны сайд Г.Сайханбаяр салбарынхаа ажилчдад хувийн автомашинаар ажилдаа явахгүй байх ТУШААЛ гаргажээ

Өчигдөр /2021.09.15/ ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг цэргийн хүрээний Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахимаар холбогдож, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өгөөд байсан юм.

Тэрбээр, “Энэ сарын 01-ний өдрөөс сургууль, цэцэрлэгүүд сургалтаа явуулж байна. Их, дээд сургуулиудын сургалт эхэллээ. Нийслэл хотын хувьд замын түгжрэл их байгаа тул маргаашаас ЗХЖШ-ын алба хаагчид болон харьяа байгууллагууд нэгдсэн унаагаар явах хэрэгжилтийг нь шуурхай зохион байгуул” хэмээсэн ба энэ талаар Монгол улсын Батлан хамгаалахын сайдын “Хувийн автомашины хэрэглээг хязгаарлах тухай” тушаал гарсан байна.

Үүнд: Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол улсын батлан хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн тушаах нь:

  • Монгол улсын Засгийн газар, НЗДТГ-аас баримталж буй авто замын ачааллыг бууруулах бодлогын хүрээнд БХЯ, харьяа төсөвт болон төрийн өмчит байгууллагууд, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын алба хаагчдыг албан ажилдаа ирэх, буцахад хувийн автомашины хэрэглээг хязгаарлах талаар зохион байгуулалтын арга хэмжээг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхийг БХЯ /бригадын генерал Д.Ганхцяг, ЗХЖШ /дэслэгч генерал Д.Ганзориг/ харьяа байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.