С.Энхболд: ХӨСҮТ-ийн удирдлагуудад бид шахалт дарамт үзүүлээгүй

С.Энхболд: ХӨСҮТ-ийн удирдлагуудад бид шахалт дарамт үзүүлээгүй

ХӨСҮТ-ийн дэд дарга Ж.Байгальмаа өчигдөр/2021.09.14/ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр хувийн шалтгааны улмаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Мөн өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ажлаасаа ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Тухайн үед тэрбээр “өөрийн хүсэлтээр гарч байна” гэсэн тайлбарыг хийсэн юм.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар яригдсан асуудлын талаар мэдээлэл өгөхдөө энэ талаар ярьлаа. Тэрбээр “ХӨСҮТ-ийн удирдлагууд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Дээрээс ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлээгүй. Үндэсний хэмжээний байгууллагыг хоосон орхихгүйн тулд дараа дараагийн томилолтыг хийгээд явж байна” гэв.