СУРВАЛЖИЛГА: ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгийн хуулийн байгууллагад шалгуулж буй шалтгаанууд

СУРВАЛЖИЛГА: ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгийн хуулийн байгууллагад шалгуулж буй шалтгаанууд

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос Эрүүл мэндийн яам, Авилгатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисст хандаж тус эмнэлгийн одоогийн түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүүг эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, эмнэлгийн зай талбайг хувийн хэвшлийн байгууллагад түрээсэлж мөнгө олдог тул асуудлыг шалгаж өгөхийг хүссэн.  Улмаар Н.Эрдэнэхүүг албан тушаалаас нь чөлөөлж өгөхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос хүссэн байв.

Тэгвэл тус эмнэлгийн Захирал Н.Эрдэнэхүүгийн эрх ашгийн сонирхолтой үйлдлийг сурвалжлахаар бид тус эмнэлгийг зорилоо.

Ажилчдын хоолны газрын оронд "CU" салбар болгон түрээсэлж буй салбар

ХСҮТ-дэх "CU" салбар сүлжээ дэлгүүр

-АЖИЛЧДЫН ХООЛНЫ ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАЖ, ОРОНД НЬ “CU” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР ОРУУЛСАН НЬ БАТЛАГДАВ-

Н.Эрдэнэхүүг шалгах хэд хэдэн үндэслэл байгаагийн эхнийх нь:

ХСҮТ-ийн ажилчид болон иргэдэд үйлчилдэг байсан хоолны газрыг татан буулгаж оронд нь хувийн хэвшилд түрээсэлж, “CU” сүлжээ дэлгүүрийг оруулсан бөгөөд энэ нь шилэн дансны мэдээлэлд огт тусгагддаггүй. Үүнийг сонгон шалгаруулалтад зарласан эсэхийг шалгах шаардлагатай гэж ажилчид хэлж байна. Мөн тус сүлжээ дэлгүүрт ажилчдын өдрийн хоолыг 8780 төгрөгөөр тогтоож хооллохыг шаарддаг аж.

Биднийг очиход ХСҮТ-ийн зүүн жигүүрт тус сүлжээ дэлгүүр байрлаж байсан бөгөөд “энд салбараа нээгээд 2 жил болж байна” гэсэн юм. Эмнэлгийн эмч, ажилчид болоод иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй ачаалал ихтэй салбар гэж байсан  бөгөөд мэдээж энэхүү боломжит санаачлалыг анх Н.Эрдэнхүү орлогч олж, ажилчдын хоолны газрыг татан буулгаж оронд нь өөрт ашигтай байдлаар ийнхүү шийдсэн байгаа нь эрх мэдлээ урвуулан ашигласан байх магадлалтай гэж ажилчид үзэж буй аж. Хамгийн ноцтой нь CU-д түрээслэсэн түрээсийн мөнгийг шилэн дансанд оруулдаггүй учир шалгаж өгөхийг АТГ-аас хүссэн байгаа юм.

Тус эмнэлэг рүү орох гарах хураамжийн пост

Зогсоолын хураамж авах пост

-УЛСЫН ЭМНЭЛЭГ НД АРД ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЖИЛЧДЫН ЭРХ АШГИЙГНЭН ТЭРГҮҮ ТАВИХ ЁСТОЙ АТАЛ ӨӨРСДИЙН ЭРХ АШГИЙГ НЭГТ ТАВЬСАН НЬ БАТЛАГДАВ-

Мөн ХСҮТ-рүү ороход эмнэлгийн гадна талбайн автомашины зогсоолыг төлбөртэй болгосон байх юм. Уг асуудлыг ч ажилчид нь зогсоолын төлбөр нэрээр иргэдээс авдаг мөнгө санхүүгийн баримт, шилэн дансанд бүртгэгддэггүй учир шалгах нь зүйтэй гэсэн байр, суурьтай байгаа аж.

Мөн өмнө нь бид тус эмнэлгийн баруун урд байрлах шинээр баригдаж буй дөрөвдүгээр эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилдөөнтэй байгаа талаар мэдээлэлж байсан. Тэгвэл тэрхүү асуудал дээр ХСҮТ нь өөрийн байр суурийг илэрхийлэхдээ зогсоолын асуудал дээр ач холбогдол өгч, “Энд дахин нэг эмнэлэг баригдвал зогсоолын асуудал дийлдэхээ болино” хэмээн хэлж байсан удаатай.

Медпортал эмнэлэг

-“МЕДПОРТАЛ” ЭМНЭЛГИЙН ТОГ, УС, ЦАХИЛГААН, ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР ОГТ ШИЛЭН ДАНСАНД БҮРТГЭГДЭЭГҮЙ-

ХСҮТ-ийн зүүн жигүүрт байрлах одоогийн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ажилладаг байсан Люксмед компанийн охин компани болон Медпортал эмнэлэгт түрээслээд дөрвөн жил болсон. Энэхүү хугацаанд ашиг болон түрээсийн төлбөр, мөн тог цахилгаан, усны төлбөрөө огт төлөөгүй. Мөн л энэ нь шилэн дансанд тусгагдаагүй байна.

Медпортал эмнэлэг

Энэ мэтчилэн удирдлагын зүгээс эмч, ажилчдаа “хална” гэх нэрийдлээр айлган сүрдүүлж, шахаж дарамтлан халж байгаа нь тус эмнэлгийг дотроосоо ялзрахад хүргэж байгаа аж. Дээр дурдсанчлан ХСҮТ бол гадна дотно бүхэлдээ улсын өмч, ард түмэн болоод ажилчиддаа бүрэн зориулагдах ёстой. Иймдээ улсын нэртэй байгууллагууд ард иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байх ёстой атал зогсоол, дэлгүүр, салбар, түрээс гэх мэтчилэн мөнгө авч байгаа нь 100 хувь өөрийн эрх ашгийн төлөө байгааг илэрхийлж байна.

Хүний эрхийн комисст хандан ХСҮТ-ийн эмч, ажилчид гомдол гаргасан баримт