БНСУ-д архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн Монгол иргэдэд ГУРАВ болон ДӨРВӨН жилийн хорих ял оноолоо

БНСУ-д архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн Монгол иргэдэд ГУРАВ болон ДӨРВӨН жилийн хорих ял оноолоо

Өнгөрсөн оны есдүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын иргэн 23 настай А болон 39 настай Б нар бусдын амь насыг хохироосон хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан билээ.

Тодруулбал, мөн оны есдүгээр сарын 21-ний өдрийн 23.00 цагийн үед тэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөнгөний асуудлаас болж маргалдан, Монгол Улсын иргэн 48 настай С-ийг зодож, амь насыг нь хөнөөсөн байдаг. Хохирогчийн цогцсыг амиа алдсаных нь маргааш буюу есдүгээр сарын 22-ны өдөр хамт ажиллагсад нь олж байсан.

Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, сэжигтнүүдэд хоёр болон гурван жилээр хорих ял оноогоод байсан юм.

Тэгвэл өчигдөр/2021.09.15/ Сөүлийн Дээд шүүхийн харьяа Чунчеоны шүүх тэнхимд хоёр дахь хурал болж, Монгол Улсын иргэн А болон Б нарт дөрөв болон гурван жилийн хорих ял оноосон байна.

Шүүгч ялын тогтоолын танилцуулахдаа “хохирогчийн ар гэрийнхэн өршөөл үзүүлэх бодолгүй байгаа тул сэжигтнүүдэд гурав болон дөрвөн жилийн хорих ял оноож” байна гэжээ.  

Эх сурвалж: Hankyung